н
Багшийн ёс зүйн дүрэм

Монголын ¿йлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх

Õºäºëìºðèéí äýýä ñóðãóóëèéí

Áагшийн ёс зүйн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалтын стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.

1.2. Багшийн эрх, ажиллах баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

1.3. ХДС-ийн багшийн ёс зүйн дүрэм нь èх, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн бүрэлдэхүүн хэсэг болно.

1.4. ХДС-ийн багш нь боловсролын тухай хуулийн 44.2, Дээд боловсролын тухай хуулийн 14.2, ХДС-д мөрдөгдөж байгаа дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Хоёр. Дүрмийн нэр томъёо

2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1. “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдэл болно.

2.1.2. “Багшийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

2.1.3. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.1.4. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших, үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ бүтээлч шинэлэг арга технологèор зохион байгуулах, суралцагч сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.

 

Гурав. Багшийн мэргэжлийн эрх

3.1. ХДС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.1, Дээд боловсролын тухай хуулийн 14.1 дэх хэсэг, Сургуулийн дүрэм, дотоод журамд заасан эрхээр хангагдана.

Дөрөв. Багшийн ёс зүйн хэм хэмжээ

4.1. Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ суралцагчдаа бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, тэдэнд сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.

4.2. Суралцагчид хувь хүнийх нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч зөвлөгч, байна.

4.3. Суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлж, суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийж, багш, суралцагчдын хоорондын харилцаанд итгэл хүндэтгэлийг эрхэмлэнэ.

4.4 Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлахын тулд мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.

4.5. Хамт ажиллагчидтайгаа харилцахдаа ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, аливаа маргаан зөрчлийг эв çүйгээр шийднэ. Багш сургалтын үүргээ ухамсарлан, бусдын судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэж, хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой.

Тав. Багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчил

5.1. Багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд дараах үйлдэл, эс үйлдлийг тооцно.

5.2. Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ:

5.2.1. Багшлах үүргээ биелүүлэхгүй байх:

5.2.2. Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах:

5.2.3. Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх:

5.2.4. Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих:

5.2.5. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх:

5.2.6. Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах:

5.2.7. Суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах:

5.2.8. Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах:

5.2.9. Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах:

5.3. Багш мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээнэ.

5.3.1. Бусдын зохиол, бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар өөрийн болгох:

5.4. Сургалтын байгууллагын ажилтны үүргээ хэрэгжүүлэхдээ:

5.4.1. Сургуулиас санаачилсан болон зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах:

5.4.2. Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах:

5.4.3. Багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах:

5.4.4. Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг

зөрчих:

5.4.5. Хувийн үзэл бодлоо сургууль, нэгжийн байр суурь хэмээн санаатайгаар

ойлгуулах:

5.5. Хамт ажиллагчидтайгаа харьцахдаа:

5.5.1. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх:

5.5.2. Хувь хүний нууцыг хамгаалсан хууль зөрчих:

5.5.3. Бусад багш, ажилтныг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах:

 

Багшийн ёс зүй

 

“Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж “Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг. “Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу. Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй мэтгэлздэг болж.

Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны №13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан

 

 

“Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж “Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг. “Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу. Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй мэтгэлздэг болж.

Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны №13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

      - Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

    - Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан байдаг

Багш гэж хэн бэ?

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн . Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “ Хашийг эс засвал сав болохгүй , хүнийг эс засвал эрдэм сурахгүй “ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.

Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог. Гэвч нийтлэг талуудтай ч ялгаатай .
-Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш , ёс заншил , тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.
- Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж , үзэл суртлын талаар боловсордог.

- Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл , шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай , хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг . Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан , тэдэнд итгэж ажиллах нь чухал. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Хичээллэх , сурах , судлах , турших , дадлагажих тохилог танхимууд , тэр дундаа багшийн эепдэг сайхан зан ааш, хурц тод үг хэллэг, зохимжтой хувцаслалт, зүс царай, хоолойн өнгө эл бүгд багшийн дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл өөрөөр хэлбэл үзэл бодлын систем , бусдад хандах хандлага, амьдралын зорилго, туйлын зорилго зэргийг тодорхойлно.

Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй. Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар “гэж үзсэн байдаг.

-Багш дуу хоолойгоо эзэмдэх техник нь гаргаж буй дуу авиагаар ойр дунд холын зайд хүргэх чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал .
- Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
- Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх хэт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал.
- Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн , хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал: багш ангид хүнд алхах гишгэх , яаж суух, гараа их хөдөлгөх , толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.

Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
- Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
- Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих
- Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх.
- Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах.
- Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй .
- Хүүхдэд элэгсэг , найрсаг хандах.
- Үнэнч шударга зарчимч байх.
- Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах.гэх мэт.

Өнөөгийн багш нар дээрх хэм хэмжээг хэрхэн баримталж байгаа бол? Тухайлбал : “Уулзаагүй байж урьдаас энэ ч муу хүүхэд гэнэлээ” гэсэн хандлагаар хүүхдэд хандах тохиолдлууд ажиглагдаж байдаг. Зан ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чадна. Харин ааш зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо улмаар суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг .

Багшийн дараах чанаруудыг тухайлбал : сайхан сэтгэл , тухайн шинжлэх ухааныг судлан сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой, шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай, хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг, сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй, зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг. Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү дээ.

Багш үндсэн гурван механизмаар суралцагчдадаа нөлөөлж чадвал сургалт үр дүнтэй болох талтай.
1. Татах байдлаар : Өөрийн хичээл зүтгэл , үйл ажиллагаагаар нөлөөлж , тэдний авьяас чаварыг хөгжүүлнэ.
2. Итгүүлэх байдлаар : Сайн ханддаг хүнийхээ үгэнд илүү анхааран ханддаг хүний сэтгэл зүйн онцлог байдаг.Үүн лугаа хайрлан байгаа багшийн үг бол суралцагч хүнд тун үнэ цэнэтэй.
3. Ухааруулах: Суралцагчдыг ухааруулан ойлгуулж , уяруулан дагуулж , ухамсарлуулан сэнхрүүлж , тэдэнд тодорхой сэдэл өдөөж чадна гэдэг багшаас маш их ур ухаан , чадварыг шаарддаг. Энэ нь итгүүлэхийн нэгэн адил үг голлох хэдий ч хүний сэтгэл зүй, ухамсарт нөлөөлдгөөрөө чухал юм. “ Хүн үгээр, тариа усаар” , Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр үгс байдаг шүү дээ.

Энэ бүхнээс эцэст нь дүгнэж хэлэхэд багшийн ёс зүйн асуудалд сурган хүмүүжүүлэх харилцааны асуудал , биеэ зөв авч явах байдал,ёс суртахуун болон зан суртахууны талаар доголдолгүй байх , хичээл заах ур чадвар,сэтгэл зүйн мэдлэг чухал байртай нь ажиглагдаж байна. Ер нь багш хүн хүүхэдтэй” дээрээс доош “ гэсэн байдлаар хандаж харилцахгүй байх, хүүхэд болгонд өөдрөгөөр хандах, харилцааныхаа эв дүйг үргэлж боловсронгуй болгож байх хэрэгтэй юм байна. Багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог. Цэвэр үзэмжтэй хувцаслаж , соёлтой байж, биеэ зөв авч явдаг багшийг шавь нар нь хүндэлж, түүнээс “айж “ эмээж явдаг төдийгүй үлгэр дууриалал болдог байна. Ёс суртахуун болон зан суртахууны доголдолтой хүн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг хуудуу хэрэг. Багш хүн өөрийн эцсийн зорилгодоо хүрэхэд нь түүний зан ааш ихээхэн нөлөөлдөг. Сайхан ааш эелдэг зөөлөн харьцаатай багш шавь нараараа өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг.

Каллан арга зүй
"Каллан" арга гэж юу вэ?
  • Робин Калланы боловсруулан улмаар 1960 онд байгуулсан дэлхийн хамгийн том Англи хэлний хувийн сүргууль болох Лондон хотын Каллан сургуульд хэрэглэгддэг Англи хэлийг бусад аргуудаас 4 дахин хурдан сургах арга бөгөөд Англи хэлний TOEFL, IELTS, CAMBRIDGE ESOL зэрэг бүх төрлийн шалгалтанд суралцагчдыг бэлтгэхэд тохиромжтой, хэл сурах шулуун арга юм. Тухайлбал олон улсад нэр хүндтэй Кембрижийн урьдчилсан сертификатийн хэмжээнд 6 сар, Кембрижийн I сертификатийн хэмжээнд 11 сарын хугацаанд хүрэх боломжийг хангадаг.
  • IBM, HONEYWELL, FIAT, OLIVETTI, PHILLIPS зэрэг бусад олон даяарчлагдаж буй том компаниуд ажиллагсдынхаа Англи хэлний сургалтад Каллан аргыг хэрэглэдэг бөгөөд Колумбийн алдарт зохиолч Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес, Нобелийн шагналт Дарио Фогийн эхнэр, Италийн зохиолч Паоло Волпони зэрэг нэртэй хүмүүс энэ аргаар Англи хэлийг амжилттай эзэмшиж чадсан байна.
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургын герцог Каллан аргын бусад аргуудаас 4 дахин хурдан болохыг шалгуулахаар Британийн их сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их сургуулийн профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр Англиар Ярилцагчдын Холбоогоор дамжуулан явуулсан илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга байна гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

Каллан аргын сэтгэл зүй
Каллан арга нь бодит танхимын дадлага, багш - сурагчийн сэтгэл зүйн харилцаа мөн тэдний Англи хэлэнд хандах хандлага дээр тулгуурласан арга юм. Тус аргыг боловсролын сэтгэл судлаачдад үзүүлэхэд нэг нь " Энэнээс өөрөөр яаж?" гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэл сурах гэдэг нь түргэн рефлексийг хөгжүүлэх асуудал юм бол түүнд үүнээс өөр ямар сайн хариулт байх билээ? гэжээ.

 

"Каллан" аргын онцлог болон давуу талууд нь юу вэ?


Үр дүнтэй

  • Бусад заах аргуудыг хэрэглэдэг сургуульд суралцагч хичээл дээр бараг л ам ангайдаггүй, багш л ихэнхдээ ярьж, самбарт их юм бичих эсвэл суралцагчид дэвтэртээ юм бичих зэрэгээр цагийн ихэнхийг өнгөрөөдөг бол "Каллан" арга нь зөвхөн багшийн яриаг сонсох биш хичээлийн ихэнх цагийг суралцагчдыг өөрсдийг нь яриулах замаар хичээлд татан оролцуулдаг. Учир нь ихэнх хүмүүс сонсохоос ярихыг илүүд үздэг бөгөөд тэрчлэн тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга бол тэр хэлээр ярих гэсэн зарчмыг баримталдаг.
  • Өөр аргуудаас илүү үр дүнтэй байхын нэг үзүүлэлт бол бусад аргаар суралцагчид маш бага ярьдагаас гадна тэр өчүүхэн ярианы 90% - д тухайн ангийн хэл ярианы чадвар сайтай, нийтэч 10% л оролцдог байхад Каллан арга нь бүх хүний ярих боломжийг жигд хангадаг.
  • Бусад аргаар суралцагчид хичээлийн цагийн 25%-д л сонсдог бол Каллан аргаар тухайн хичээлийн туршид сонсох дадлага хийгддэг.
  • Хэл сайн сурахын нууц нь давтаж хэлэх, давтаж хэлэх бас дахин давтаж хэлэх. Системтэй давтлагаар өмнө үзсэн хичээлүүдийг бүрэн эзэмших боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл хэрэвээ суралцагч 1-р номын 50-р хичээлийг үзэж байлаа гэхэд өмнөх 49 хичээл мартагдаагүй байдаг.
  • Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга засдаг. Ингэснээр суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.
  • Багш сурагчдын аль аль нь сургалтыг ихээр удаашруулж эцэст нь сурагчдыг залхаадаг өөр материал ашиглах, заах сэдвээс халих зэрэгээр цагийг нэг ч минут дэмий үрдэггүй.


Хялбар, Сонирхолтой, Тааламжтай

Судалгаанаас харахад суралцагчид "Каллан" аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тийм бишсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй ба Лондон хотын Каллан сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.

 

Хурдан / Эрчимтэй

Бусад хичээлүүдийг бодвол хэлийг хурдтай заах тусам хамгийн сайн сурдаг. Бусад аргаар суралцагчид хичээлийн дөнгөж 25% хувьд нь ярьж сонсдог байхад харин Каллан аргаар тэд хичээлийн туршид сонсож ярих бөгөөд 4 дахин их ярих буюу сонсохын учир 4 дахин хурдан сурдаг. Хичээлийн явцад багш их хурдан ярих бөгөөд багш сурагчид хором бүрд ярьж байх учир хичээлийн цагаас дэмий ярих, өөр зүйл бодох зэрэг алдагдал огт гардаггүй. Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь 210 үг хэлэх буюу өөрөөр хэлбэл 1 цагт 12,600 үг эргэлдэлтэнд орж байх хэрэг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд радио, телевиз сонсох, гадаад хүнтэй ярилцах зэргээр минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэн ойлгодог болох боломжтой.

 

Хүн бүхэнд тохиромжтой

Бичгийн машин, компьютерээр бичих, эсвэл машин жолоодож сурдагтай адил ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн тусгай авъяас шаардлагагүй. Хүн бүр эх хэлээ сурчихсан л байдаг. Тэгэхлээр өөр хэлийг сурахад биднээс чухам хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ гэдэг л асуудал байгаа юм. Сурахгүй байгаа, муу, эсвэл удаан сурч байгаа хариуцлагыг суралцагчдад биш сургаж байгаа сургууль, түүний арга барилд хүлээлгэх ёстой.  "Каллан" арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныхан, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.

 

Гэрийн даалгаваргүй
"Каллан" аргаар сурч байгаа тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагагүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж л хамгийн сайн сурдаг. Энэ боломжийг "Каллан" арга бүрэн олгодог бөгөөд хэрэв суралцагч даалгавар хийхийг үнэхээр хүсвэл гэртээ хичээлийн CD сонсох, номоо унших нь тэдэнд маш их тустай болох ба мөн номын ард буй дасгалуудыг хийж өөрийгөө шалгаж болох юм.


Багш солигдсон ч үр дүнд нөлөөлөхгүй

Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.


"Каллан" аргыг яагаад зарим сургуулиуд хэрэглэдэггүй вэ?

"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг бөгөөд дэлхийн 26 оронд 250 гаруй "Каллан" аргатай сургуулиуд байдаг. Гэвч зарим хувийн сургуулиуд "Каллан" арга нь Англи хэл сурах хугацааг 4 дахин багасгадаг шигээ тэдний орлогыг ч мөн хэмжээгээр багасгана гэж үзээд "Каллан" аргыг хэрэглэхээс татгалздаг.


Асуух ба хариулах

Хичээл дээр багш сурагчдаас тойруулан хурдан асууж хариулт авах юм. Асуулт бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг хурдан асууж тэдэнд хариултыг сануулж, хангах замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд залруулах явдал юм. Хичээлүүд суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг; тэд багшийг байнга сонсож, их ярих бөгөөд хичээл завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагддаг.

 

Хурд

Хурд хичээл дээр чухал үүрэгтэй. Бид суралцагчдын ярихаасаа урьтаад төрөлх хэл рүүгээ хөрвүүлдэг зуршлыг болиулахыг хүсдэг бөгөөд гагцхүү хурд үүнийг зогсооно. Тэрчлэн хурд тэдэнд ердийн унаган ярианы хурдыг ч мөн мэдрүүлж өгдөг. Сануулах болон хариултаар хангах ч бас хөрвүүлэхээс сэргийлж чөлөөтэй ярих чадварыг (fluency) хөгжүүлэхэд маш тустай.

 

Алдаа засах
Каллан арга суралцагчдын гаргасан бүх алдааг засдаг. Алдааг хойш тавьсанаас тэр дор нь засах нь илүү үр дүнтэй. Суралцагч өгүүлбэрээ дуусгахын өмнө зөв хэлбэрийг давтан хэлэх ёстой.


Зөвхөн асуултанд хариулах биш
Бид зөвхөн асуултанд хариулахыг заах биш харин суралцагчдыг бүтэн өгүүлбэр бүтээхэд сургаж, судалж байгаа үг болон хэл зүйн тогтолцоонд хяналттайгаар дадлагажуулдаг. Бид алдаагүй (accuracy), чөлөөтэй ярих (fluency), ойлгох, англиар сэтгэх чадваруудыг хөгжүүлэхийг зорьдог.

 

Үггүй дүрслэл болон хөдөлгөөн
Багш нар суралцагчдад асуултуудыг ойлгоход нь дөхөм болгох үүднээс харилцааны үггүй дүрслэлийн аргыг хэрэглэх ёстой. Энэ нь бас хичээлийг илүү давшингуй, эрч хүчтэй болгоход тусалдаг.

Ийм амархан юм бол олигтой эд биш байх

Каллан арга нь харахад маш энгийн, хэрэглэхэд хялбар мэт боловч санаснаас хамаагүй нарийн юм. Аливаа юмыг сурах нь за энэ ч амаргүй ажил даа гэсэн бодлыг төрүүлдэг. Хүн болгон хэдий чинээ хөлс гарна төдий чинээ сурна, зовж л байж юманд хүрнэ гэж ойлгодог. Каллан аргыг энгийн, хялбар, суралцагчаас багахан зүтгэл шаардагддаг гэхээр нөгөө олон зууны туршид хэцүү байсан зүйл маань ийм амархан баймааргүй юм гэж эргэлздэг.


Каллан арга зөвхөн яриа заагаад байдаг юм биш
Каллан арга нь англи хэлийг түргэн асууж хариулах аргаар заадаг гэхээр суралцагчдад хэлний бусад талуудыг заадаггүй зөвхөн яриа л заадаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг нь энэ аргын талаарх өөр олон ташаа дүгнэлтүүдийн нэг юм. Энэ арга нь бүх л хэл зүйн дүрмүүдийг заадаг бөгөөд мөн Кембрижийн Нэгдүгээр Сертификатын түвшинд тэнцэхүйц бичих чадвартай болгодог.

(Нийт: 5)